" Твиттерийн талаар "
За
Цогтмагнай миний бие блог дээрээ юм бичихгүй их удлаа.Блогтой болоод блог
хөтөлж сураад 2 жил гарангийн хугацаа болсон ч гэсэн юм бичилгүй удаж
дээ.Одооноос л эхэлж идэвхтэй блог дээрээ юм бичиж байхаар шийдээд твиттерийн
талаар Монголын олны танил хүмүүс твиттерт орж ирж байгаатай холбогдуулан
энэхүү нийтлэлийг бичиж сууна.
Дэлхий дээр 200 сая гаран хүн
твиттерийн сүлжээг одоогоор ашиглаж байна гэсэн тоо баримт бий.Би өмнө твиттер
гэж дуулж л байсан болохоос яг юу байдаг ямар учиртай зүйлийг нь мэддэггүй
байлаа.Ёстой л ДОХ гээч зүйл нь гаднаас цөөн тоогоор орж ирсэн гэсэн мань мэтэд
нь олдохгүй Дарга нар нь дээгүүрээ хуваагаад идчихнэ биз гэдэг л шиг мань мэтэд
нь тэр твиттер гээч зүйл нь хүртээлгүй Олны танил хүмүүсийн л хэрэглээ Олны
танил баян хамтлаг дуучин, загвар өмсөгч, тэрбумтан нарт л хамаатай тэднийх
хэрэглээ гэж бодож байсан минь эндүүрэл байжээ гэдгийг мэдсэн. Твиттер хүн бүрт
нээлттэй байлаа.Нэг өдөр би Фэйсбүүкрүүгээ ороод
HOME (News feed) үзээд сууж байтал Монголын Топ 50 жиргээчид гэсэн мэдээ
байхаар нь линкээр нь дараад ороод үзэж сонирхтол манай хөрш байсан багадаа цуг
мега тоглодог байсан ах https://twitter.com/batsumberel304 ах
топ 50-д цохиж явдаг юм байна. Тэгээд л надтай цуг мега тоглодог байсан https://twitter.com/batsumberel304 ах
од биш олны танил биш твиттерт байдаг юм байна твиттерийг ашиглахын тулд заавал
од, олны танил байх албагүй юм байна гэдгийг мэдэж аваад твиттерт нэгдэхээр
шийдэв.Тэгээд твиттерийг сонирхож эхлэв. Мэдээж яаж сурах уу хэнээр заалгах уу
гэдэг асуудал гарч ирнэ.Ёстой л мэддэг хүнд мэргэн цоохор Мэддэггүй хүнд эрээн
цоохор гэдэг шиг надад бол ЭРЭЭН ЦООХОР л байлаа.Би фэйсбүүкээр IT-н нэг
охинтой найз болж билээ.Тэрний хуучнаар info одоогийн about-г үзэхэд фэйсбүүк
болон бусад сошиал сувгуудаа их л цэгцтэй гоё хөтөлж авч явж байгаа юм шиг
санагдсан.Тэр https://twitter.com/Gantulga_S байлаа.Фэйсбүүк
найзуудаас минь Гантулга л ганцаараа твиттерттэй байлаа. Тэгээд https://twitter.com/Gantulga_S-р
твиттер заалгахаар шийдэв.Фэйсбүүкийн чатаар юм бичлээ харьцлаа заагаад өг гэж гуйлаа
заагаад өгий гэлээ тэгээд мэссэнжэр хаягийг нь авч байгаад мэссэнжээр л анх https://twitter.com/Gantulga_S-р
твиттер заалгаж байлаа.Би ч идэвхтэй сурах сонирхол их байсан учраас твиттерийг
дорхноо л сурав. Эхлээд https://twitter.com/Dorjbat1 гэдэг
хаяг нээгээд хэд хоног туршиж үзэж байгаад за за твиттер бол ерөнхийдөө ийм юм
байна ингэж ашигладаг юм байна гэдгийг мэдэж авчихаад 2011-11-23 буюу өөрийнхөө
төрсөн өдрөөрөө https://twitter.com/Tsogtmagnai_G энэ
хаягийг нээж твиттерт өөрийн нэрээр орж албан ёсоор твиттерт нэгдсэн
билээ.(Одоо жил тойрохнээ цаг хугацааа ч хурдан юм даа :D )Яагаад анх https://twitter.com/Dorjbat1 хаягаар
твиттерт нэгдсэн учир нь эхлээд сайн мэдэхгүй будилж тэвдэж төөрч онигоонд орж
магадгүй гэсэн үүднээс анх https://twitter.com/Dorjbat1 энэ
хаягаар орж твиттерийг гадарлаж доторлож билээ.Твиттер ч их гоё хөгжилтэй сошиал
суваг шүү.Би бол ер нь л эзэмдүүлчихсэн.Ер нь твиттерт эзэмдүүлээгүй хүн хүн
гэж үгүй байхаа.УИХ-н гишүүн https://twitter.com/OyunS тай
уулзаж билээ.Оюун гуай твиттер ашиглаад байх зав байдагггүй гэдгээ хэлж
билээ.Харин твиттерийг Хар тамхитай зүйрлэж билээ.Хар тамхинд орсон хүн шиг
зарим хүмүүс твиттерт дончихдог юм шиг билээ гэж хэлж билээ. Нээрээ донтуулдаг
шүү :D За за ер нь чалчаад байвал
чалчаад л байх нь ГОЛ ХЭЛЭХ гэсэн санаагаа хэлье.Монголын олны танил хүмүүс
хамтлаг-н дуучин, жүжигчин, улс төрч, нийтлэлч, хөтлөгч гээд л Монголдоо бол
олны танил олонд танигдсан Монголоос гарлаа хэн ч таньж мэдэхгүй манай Монголын
олны танил хүмүүс сүүлийн үед твиттерт орж ирэх болсон.Олны танил хүндэлж биширч явдаг
за за бишрэх нь ч хаашаа юм хүндэлж явдаг зарим нэг хүмүүс маань твиттерт орж
ирээд жиргээд эхлэхээр нь та ориг нь уу өөрөө мөн үү гэж заавал ёс юм шиг
асууна. Учир юу гэвэл гадаадын ч дотоодын ч ер нь олны танил хүний өмнөөс хаяг
нээх тохиолдол их гардаг юм билээ.Жишээ нь: Сумочин Д.Дагвадорж -н https://twitter.com/AsashoryuMGL, https://twitter.com/AsashoryuD, https://twitter.com/asashoryu @DDagvadorj
гэсэн 4 хаяг байгаан аль нь мөн юм бүү мэд.https://twitter.com/baabar гэсэн
нэг ч хүн дагадаггүй пээдгэр гар байдаг байсан.(Одоо хэдэн хүн дагасан байна
лээ) Би ч миний хүндэлж явдаг нийтлэлч Баабар гуай байна гэж бодоод дагаж
билээ.Гэтэл биш болж таарсан.https://twitter.com/baabar энэ
Баабар гуайд https://twitter.com/baabar энэ
хаягийг нь 13 саяар зарна гэсэн юм билээ.Баабар гуай ч чадахгүй ээ гэсэн юм
гэнэ лээ.Баабар твиттерийн талаар http://baabar.niitlelch.mn/content/4509.shtml нийтлэл
бичсэн.Харин Баабар гуай https://twitter.com/Baabarniitlelch хаягаар
твиттерт орж ирсэн. Анх хүмүүс итгэхгүй би ч бас итгэхгүй та мөн үү ориг нь уу
гэж мэгээл маш олон хүмүүс асуусан итгэж өгөхгүй. Би Болдсайхан эмч рүү
утасдаад намайг мөн гэдгийг батлаад хэлээд өгөөч гэж хүртэл жиргээ хийсэн
хүмүүс итгэдэггүй.Болдсайхан эмч ч твиттерт нэлээн олон дагагчтай сайн жиргээч
л дээ.http://www.baabar.mn/ дээр
нийтлэл бичдэг нийтлэлч жиргээч https://twitter.com/sodo2 гэдэг
залуу https://twitter.com/i/#!/sodo2/media/slideshow?url=pic.twitter.com%2Fho8G1yPy жиргээ
хийснээр хүмүүс итгэсэн билээ. (https://twitter.com/Baabarniitlelch -
н дагагч гэрлийн хурдаар өсч байна лээ :D)
Баталгаажуулагдсан
хэрэглэгчид (Verified accounts)Зарим нэртэй хүмүүс буюу одуудын
хувийн мэдээлэл дээр цэнхрээр тэмдэглэсэн тэмдэг байх ба энэ нь тэд жинхэнэ
гэдгийг гэрчилсэн тэмдэг юм.Нийтэд танигдсан хүний өмнөөс хуурамч данс үүсгэх
нь их байдаг тул ийм арга хэмжээ авдаг.Жишээ нь: Энэ бол https://twitter.com/BarackObama жинхэнэ
ориг Обама Харин энэ бол хуурамч Обама нь https://twitter.com/BarrackObama ккк.Гэтэл Монголд зөв гэсэн цэнхэр
тэмдэгтэй нэг ч твиттерчин байхгүй.Учир нь твиттерт өөрийгөө батлахын тулд
20000 $ -р зөв гэсэн тэмдэг авдаг юм билээ http://yellow.time.mn/content/16255.shtml.
Манайд 20000 $ төлөөд өөрийгөө баталгаажуулчих аавын хүү ээжийн охин од алга л
байна.Би багадаа Люмино-г сонсдог одоо
ч сонсох дуртай.Люмино хамтлагийн дуучин Бажи буюу Батхишиг твиттерт орж ирвээ.
Мэдээж би та өөрөө мөн үү ориг нь уу гэж асуув.Бажи тиймээ гэлээ. Би ч итгэж
өгөхгүй л байлаа харин энэ https://twitter.com/i/#!/BajiLumino/media/slideshowurl=pic.twitter.com%2FkpxwM0iZ жиргээг
хийсний дараа л нэг юм итгэж билээ.Би https://twitter.com/BajiLumino -г
та 20000 $ төлөөд өөрийгөө баталгаажуулж аваач гэлээ.Гэтэл Бажи маань хэрэггүй
тэртэй тэргүй үнэгүй account нээж болж байхад 20000 $ төлөх шаардлаггүй гэлээ.
Би ч хариуд нь за за тиймээ тийм. Таныг Монголоос өөр газар хүн таньж мэдэх биш
гэлээ.Бид хоёрын хооронд нэг ийм л яриа
өрнөв.Эцэст нь Монголын маань од
одонцорууд 20000 $ төлж өөрийгөө баталгаажуулах шаардлаггүй. Зүгээр нэг уулзалт
дээр очоод би мөөн гээд л болоо ккк (Хуушуурдалт, кинодалт нтр дээр өөрийн
биеэр очоод л болоо)Харин өөрийгөө Монголдоо болон
Гадаадад таниулж чадсан эрхмүүд маань зөв гэсэн тэмдэгийг авбал зүгээр юм шиг
санагдав.За за би буруу ч бодож байж магад
зөв ч бодож байж магад ямартаа ч ӨӨРИЙН БОДОЛ ӨӨРТӨӨ ЗӨВӨРӨӨЛ ДААВУУ ӨМДӨНДӨӨ ЗӨВ гэсэн
үгээр энэхүү нийтлэлээ дуусгая.Өөр твиттерттэй холбоотой зүйлүүд бичиж байх
болноо цаашид.НАМАЙГ ДАГААРАЙ FOLLOW ME https://twitter.com/Tsogtmagnai_G Г.ЦОГТМАГНАЙ 2012-11-14-16:08
No comments:
Post a Comment